Цаг үеийн мэдээ

      БНСУ-д  өнгөрсөн 5 сард ажилтай иргэдийн тоо  26 сая 93 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 392 мянгаар буурсан үзүүлэлт болж  байна. Өнөөдөр тус улсын  үндэсний  статистикийн удирдах  газраас энэ тухай мэдээллээ.

    Албаныхны статистик мэдээллээр тус улсад  коронавирусний халдвар ихээр  тархсан сүүлийн 3 сард ажилтай иргэдийн тоо эрс  буурсан  байна. Мөн статистик мэдээллээр ажилгүйдлийн  түвшин  0,5 хувиар өсч  4,5 хувьд  хүрчээ. Энэ нь 1999 оноос хойших хамгийн өндөр түвшин гэж тодорхойлж  байна.

     Тус улсын  үндэсний  статистикийн удирдах газрын тайланд мэдээлснээр  ажлын  байр хамгийн  ихээр  буурсан салбаруудад худалдаа, зоогийн газар болон  зочид  буудал, үйлчилгээний салбар  багтсан  байна. харин нийгмийн хангамж, хөдөө  аж ахуй,  загас агнуурын  салбарт  ажлын байр нэмэгдсэн  дүр  зураг гарсан байна.