Цаг үеийн мэдээ

2020.08.15 БЯМБА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

Үс засуулбал : Жаргал үргэлжид ирнэ 

Наран ургах, шингэх : 05.48 - 20.06

Барилдлага : Идэр 

Шүтэн барилдлага : Авахуй

Суудал : Мод

Аргын тооллын 8 сарын 15. Санчир гараг. Билгийн тооллын 26. Хэрцгий охин одтой цагаан бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод  хойш мөрөө гаргавал зохистой.