Цаг үеийн мэдээ

2020.08.16 НЯМ ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр

Үс засуулбал : Өлзийтэй сайн 

Наран ургах, шингэх : 05.49 - 20.04

Барилдлага : Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага : Хурьцахуй 

Суудал : Хий 

Аргын тооллын 8 сарын 16. Адъяа гараг. Билгийн тооллын 27. Өглөгт охин одтой цагаагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.  Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах,  уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод  урагш мөрөө гаргавал зохистой.