Цаг үеийн мэдээ

2020.08.18 МЯГМАР ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр

Үс засуулбал : Сүлд тэнэж одно 

Наран ургах, шингэх : 05.52 - 20.00

Барилдлага : Үхэх

Шүтэн барилдлага : Нэр өнгө

Суудал : Шороо 

Аргын тооллын 8 сарын 17. Ангараг гараг. Билгийн тооллын 29. Үнэг одтой харагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах,  сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.