Цаг үеийн мэдээ

2020.08.20 ПҮРЭВ ГАРАГ

Намрын тэргүүн хөх бичин сарын зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр 

Үс засуулбал : Нас ахар болно

Наран ургах, шингэх : 05.54 - 19.57

Барилдлага : Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага : Хурьцахуй 

Суудал : Огторгуй 

Аргын тооллын 8 сарын 20. Бархасвадь гараг. Билгийн тооллын 1.  Бага морь одтой хөхөгчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.Тэрсүүд өдөр.