Цаг үеийн мэдээ

2020.08.21 БААСАН ГАРАГ

Намрын тэргүүн хөх бичин сарын таван шар мэнгэтэй улаан бич өдөр 

Үс засуулбал : Эд мал баялаг төгөлдөр болно

Наран ургах, шингэх : 05.56 - 19.55

Барилдлага : Үл тохирох 

Шүтэн барилдлага : Авахуй

Суудал : Ус 

Аргын тооллын 8 сарын 21. Сугар гараг. Билгийн тооллын 3.  Харцага одтой улаан бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.