Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.08.27/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : 2020 оны 8 сарын 26-ны өдөр ХӨСҮТ-ийн лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь вирус судлалын салбар лабораторид нийтдээ 553 хүнд шинжилгээ хийснээс , 552 хүний шинжилгээнд  коронавирус илрээгүй. 1 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ хүн 8 сарын 22-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 настай, эрэгтэй  хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Тус иргэн Сөүлд ажиллаж, амьдарч байсан хүн. Бусад шинжилгээний мэдээллээс хүргэвэл : 

2020 он 8 сарын 7-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 273 хүний давтан шинжилгээ,

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолооч,

Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүний шинжилгээ,

Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ,

Тусгаарлах байранд ажиллаж буй 8 эмч, ажилтны шинжилгээ,

Тандалтын 3 хүний сорьц, үүнд : ХӨСҮТ-ийн сүрьеэгийн клиник, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс ирсэн 3 хүний сорьц, 

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ,

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээ,

Сувиллын ажиглалтад байгаа 11 хүний давтан шинжилгээ,

Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 143 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 2 эдгэрч ХӨСҮТ-ийн клиникээс гарч сувиллын ажиглалтад шилжлээ. Сувиллын ажиглалтад шилжсэн хүмүүс 32, 24 настай эрэгтэй хүмүүс байна. 

Нийт Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 301 байна. Үүнээс эдгэрсэн нь 291 хүн буюу 96.6% эдгэрсэн гэсэн үг. Сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, ажиглалт, тандалтын хугацаа дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 10 хүн байна. 8 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 36 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна" гэлээ.