Цаг үеийн мэдээ

Дэлхийн улс орнуудад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна. Өнгөрсөн өдрөөс өвчлөл 15 мянгаар нэмэгдэж, нас баралт 6 мянгаар буурсан үзүүлэлттэй байна. Харин 304 мянга гаруй хүн эдгэрчээ.

Өнөөдөр  ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 799 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин 2 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжжээ.