Цаг үеийн мэдээ

ШӨХТГ-аас өнөөдөр 5 дүүргийн зах, сүлжээ дэлгүүр, Өвөрхангай аймагт  хяналт шалгалт хийхэд махны бөөний үнэ өмнөх өдрийнхөөс 200-1300 төгрөгөөр буурчээ.

Захуудын мах болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал, Хүчит шонхор захад хонины цул мах 7300-7800, ястай нь 7000-7500, үхрийн цул мах 11000-12500, ястай нь 8500-10500, адууны мах 8000-8500, ямааны мах 7000 төгрөгийн үнэтэй байв.

Бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 200-500, үхрийн мах 200-300, адууны мах 300-1300 төгрөгөөр буурч, ямааны мах 500 төгрөгөөр нэмэгджээ.

Жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн цул болж 500 төгрөгөөр нэмэгдсэн бол ястай мах нь 500 төгрөгөөр буурав. Хонины цул мах 200-500, адуу, ямааны мах 500 төгрөгөөр буурчээ.

“Таван-Эрдэнэ” захад хонины ястай мах 8500, цул нь 8500, үхрийн ястай мах 10000, цул нь 12500 төгрөгийн үнэтэй байв.

Барс-2, Барс-1 захад хонины ястай мах 7500- 8500, цул нь 8500, үхрийн ястай мах 9000-11000, цул нь 12000-12500, адууны мах 8800-9000 төгрөгийн үнэтэй байсан нь өмнөх өдрийнхөөс үхрийн ястай мах нь 300, хонины цул мах 1000 төгрөгөөр буурчээ.  Барс-1 дээр төмсний үнэ 100, хятад сонгино 200 төгрөгөөр нэмэгдэв.

Хороолол захад хонины ястай мах 8000, цул нь 8500, үхрийн ястай мах 10000, цул нь 12500, адууны мах 9800 төгрөгийн үнэтэй байлаа.

Баянгол дүүрэгт байрлах “Од-Аюур фарма”, “ОТ сан” эмийн санд нэг удаагийн амны хаалт 200-350, гар ариутгагч хэмжээнээс хамаарч 1500-11000, спирт 1000 төгрөгийн үнэтэй байна.

Сүхбаатар дүүрэгт байрлах  “Сансар сүлжээ-32”-т хонины ястай мах 7800, цул нь 10500, үхрийн ястай, цул мах 12500, адууны мах 10500-11000 төгрөг, “Алтан тариа” дээдийн дээд 2200, дээд 1460, 1-р зэрэг 1230, 2-р зэрэг 970 төгрөг байв.

Харин Дарь эх захад хонины ястай мах 7500, цул нь 9000, үхрийн ястай мах 9500, цул нь 12000, адуу 8500 төгрөгөөр зарж байна.  

Чингэлтэй дүүрэгт байрлах “Дөрвөн шонхор” захад зөвхөн ямааны махыг 7200 төгрөгөөр худалдаалж байв.  Жижиг хүнсний дэлгүүрүүдэд хонины цул мах 8500 төгрөг, монгол төмс 1 кг 1000, лууван 1кг 1300-1500, хятад сонгино 1кг 1600-2000, өндөг 400 төгрөг байна.

Түүнчлэн, “ Тавин-Ус”, “Ачлал” эмийн санд нэг удаагийн амны хаалт 250-350, даавуун амны хаалт 800-2500, гар ариутгагч хэмжээнээс хамаарч 2500-12000, спирт 1400-2500 төгрөгөөр зарж байна.

Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах хуваарийн дагуу амарч байна. Тус дүүрэгт байрлах Наран супермаркет, Оргил супермаркетад хяналт шалгалт хийж бна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Сэлэнгэ” захад хонины ястай мах 6800-7000, цул нь 9000, үхрийн ястай мах 9500, цул нь 11000-12000, адуны мах 8000-8500 төгрөгийн үнэтэй байна.

Махны үнэ өмнөх өдрөөс хонины ястай мах 200-500, адууны мах 500 төгрөгөөр буурсан бол монгол төмс 1кг 800, лууван 1кг 1500, хятад сонгино 1кг 1800, өндөг 370-380 төгрөгийн үнэтэй байна.

Тус дүүрэгт байрлах “Нобо-2” эмийн санд нэг удаагийн амны хаалт 350, даавуун амны хаалт 1500, гар ариутгагч хэмжээнээс хамаарч 1500-2800, спирт 2300 төгрөгөөр зарж байна.

Өвөрхангай аймгийн төвд байрлах “Орос чихрийн бөөний төв”-д нэг удаагийн амны хаалтыг 500 төгрөгөөр худалдаж байсныг 400 төгрөг болгон бууруулж, үнийн мэдээлэл тодорхой тавиагүй зөрлийг арилгажээ.  

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д энэ сарын 30-ны 12 цагийн байдлаар 115 утсанд 26, чатботод 6, и-баримт апликэйшнээр нэг иргэн ханджээ.