Цаг үеийн мэдээ

"Рио Тинто" групп өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-нд удирдлагын шинэ багаа танилцууллаа.

Энэхүү өөрчлөлтөөр Б.Болдыг Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Тэрбээр анх 2013 онд "Рио Тинто" компанид ажиллаж эхэлсэн бөгөөд богино хугацаанд карьераа ахиулж буй Монголын мэргэжилтэн юм. 

2013 оны 6 дугаар сард Зэсийн группын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан Ерөнхийлөгчөөр,

2014 оны 5 дугаар сард Төмрийн хүдрийн группийн далайн тээвэр хариуцдаг “Рио Тинто Марине” компанийн захирлаар,

2015 оны 8 дугаар сард Төмрийн хүдрийн группийн Маркетинг, борлуулалт хариуцсан захирлаар  

2016 оноос "Рио Тинто"-ийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажилласан юм. 

"Рио Тинто" компанийг ирэх жилүүдэд удирдах шинэ баг:

Гүйцэтгэх захирал - Якоб Стаусхолм 

Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд 

Худалдааны захирал - Алф Барриос

Санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэгч - Питер Каннингэм

Аюулгүй ажиллагаа, техникийн болон төслийн группийн гүйцэтгэх захирал - Марк Дэвис

Эрдсийн группийн гүйцэтгэх захирал - Синайд Кауфман

Хууль эрх зүй, гадаад харилцаа хариуцсан захирал - Барбара Леви

Хүний нөөцийн асуудал эрхэлсэн захирал - Жеймс Мартин 

Австралийн гүйцэтгэх захирал - Келли Паркер 

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал - Арнауд суарат

Стратеги, хөгжил хариуцсан захирал - Питер Тот

Төмрийн хүдрийн группийн гүйцэтгэх захирал - Саймон Тротт

Хөнгөн цагааны группийн гүйцэтгэх захирал - Иван Велла нар тус тус ажиллахаар болсон байна.

Ийнхүү томилсон шинэ удирдлагууд "Рио Тинто"-ийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, төсөл хөтөлбөрийг боловсруулж, компанийн байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Австралид итгэх итгэлийг сэргээхэд илүү их анхаарал хандуулахыг зорьж байгааг мэдээлжээ.