Цаг үеийн мэдээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь “Ковид-19” цар тахлын үед уурхайчдын эрүүл мэндийг хамгаалуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор уурхайн удирдлагуудад чиглэл өгч хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ээлж солих асуудалд дэмжлэг үзүүлэн эрсдэлгүй орчинд нэгдсэн байдлаар шинжилгээнд хамруулах, ажилтныг хот, орон нутаг хооронд саадгүй зорчуулах ажлыг зохион байгуулсны  үр дүнд өнгөрсөн хугацаанд дунджаар 20 хоногийн хугацаатай дөрвөн удаагийн давтамжтай ээлж солигджээ. 

Цар тахлаас эдийн засгаа аварч үлдэх, уурхайн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс салбарын нийт удирдлага, ажилтнууд зогсох эрхгүй хөдөлмөрлөж байгаа нь сайшаалтай байгаа боловч зарим уурхай ажилчдын ээлжийг сунгах буюу олон хоногоор ажиллуулах, нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн ажилчдаа товлосон хугацаанд шинжилгээнд хамруулахгүй байх, ажилчдыг НЭМГ-аас тусгайлан томилсон газарт шинжилгээ өгүүлэлгүй эрсдэлд оруулах магадлалыг үүсгэж байгаа талаар уурхайчид болон тэдний ар гэрээс ирэх гомдол, мэдээлэл тасрахгүй байна. 

Иймд ээлж улирааж буй компаниуд ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллахыг анхааруулж байна. 

 

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ