Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  Жилчиг багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 05-ны өдрийн 00:26 цагт ОБЕГ хүлээн авчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 00:35 цагт очиход иргэн З-ын 8х8 метрийн хэмжэээтэй байшин шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /27 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.