Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг зогсоох адгуус ч энэ дэлхий дээр алга гэх нь холгүй АНУ тэргүүтэй барууны улс орнууд сандралдаж эхэллээ. Учир нь БНХАУ-ын зүгээс энэ жилийн ДНБ-ий өсөлтийг 6 хувь болгоно гэсэн зорилтоо тайлбарлаж өчигдөр мэдэгдсэн. Тиймээс ямар эдийн засгийн бодлого баримтлан ажиллах нь ам.долларын ханш буурахтай уялдаа холбоотой болж ирлээ. ДНБ өсөлтийг 6 хувь гэхээр иргэдийн эдийн засгийн санхүүгийн чадамж дагаад дээшлэнэ, ААН болон хувь хүний орлого нэмэгдэх ч төлөвлөгөө байгаа болоод ийнхүү зарлаж байгаа болов уу. Энэхүү ДНБ өсөлттэй холбоотой 11 сая шинэ ажлын байр бий болгох, иргэдийн ажилгүйдлийг 5.5 хувиар бууруулах төлөвлөгөө байгаа аж. Энгийнээр тайлбарлавал юаны ханшийн өсөлт дээр хатуу бодлого баримталж, ам.долларыг унагаах чиглэл байгаа болов уу. Үүний үр дүнд манай дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улсын иргэдийн амьдрал дээшлэхээс гадна, маш нарийн зохион байгуулалттай зөв бодлого явуулж байгааг ч Европын улс орнууд харсаар байна. Дагаад БНХАУ-ын хөрөнгө оруулагч нар ихсэнэ. ААН-ийн үйл ажиллагаа ч өргөжин тэлнэ. Гарах үр дагавар зөвхөн БНХАУ-д ашигтай. 

 

Эх сурвалж: https://www.cnbc.com/2021/03/05/china-sets-2021-gdp-growth-target-of-over-6percent.html