Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 77 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод 77 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын  тохиолдол 3153 боллоо. Шинээр илэрсэн 77 тохиолдлоос 71 нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийгдэж байна. Эдгээр таван хүний оршин суудаг байршил нь СХД-ийн 33, 35, 36-р хороо, СБД-ын 2-р хороод юм. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба одоогоор  түүний ойрын хавьтлуудыг тусгараарласан байна. Одоогоор нийслэл хотод халдварын идэвхтэй 20 голомт байгаа талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.