Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 77 тохиолдол илэрчээ. Улаанбаатар хотод 77 тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын  тохиолдол 3153 боллоо. Шинээр илэрсэн 77 тохиолдлоос 71 нь ойрын хавьтлаас илэрсэн бол 5 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт судалгаа хийгдэж байна. Нэг шинэ голомт бүртгэгдсэн ба одоогоор голомтын эх үүсвэр тодорхоогүй байна. Түүний ойрын хавьтлуудын 10 хүнийг тусгараарласан байгаа талаар ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.