Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо корона вирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдлээ. Уг гурван тохиолдол нь Улаанбаатар хотоос Төв аймагт ирсэн хүмүүсээс илэрчээ. Одоогоор Төв аймгийн Онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд аймгийн орох гарах хөдөлгөөнийг хаах эсэхийг шийдвэрлээгүй байна.