Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн:  "Коронавирусийн халдвар аваад 21 дэх хоногтоо эмчлэгдэж байсан 76 настай эмэгтэй нас барсан харамсалтай мэдээг дуулгая.

Тухайн иргэн 20 хоногийн турш эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад коронавируст халдвар нь уушгины тархмал хатгаа болон хүндэрч нас барсан байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын шалтгаант нас баралт 4 бүртгэгдлээ" гэсэн юм.