Цаг үеийн мэдээ

Ойрын жилүүдэд цөлжилт газар авч байгааг дэлхий нийт мэдэж байгаа. Тэр ч утгаараа "Их-20"-ийн хамгийн сүүлийн уулзалтаар дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, озоны цоорол, үйлдвэрийн хорт утаа, агаарын чанарын үзүүлэлт болон цөлжилтийн талаар онцгой асуудал авч хэлэлцсэн. Өнөөдөр Бээжин агаарын чанарын бохирдлыг 2.5 PM-тэй байгааг эх сурвалж мэдээллээ. Энэ асуудал Бээжинд өчигдөр болсон элсэн болон шороон шуургатай шууд холбоотой. Газрын хөрснөөс 500 метрийн хэмжээнд үзэгдэх орчин хязгаартай байсан шуурга дунд цаашид ч олон жил үргэлжлэх байгалийн таагүй нөхцөл байдал өмнөд хөршийг хүлээж байгааг нь өөрсдийн эрдэмтэд онцолж буй. Манай улстай хиллэдэг хэсгийн цөлжилтийг зогсоож, ногоон байгууламж бий болгож мод тарих төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байгаагаа уламжилсан аж. 

Эх сурвалж: http://www.digitaljournal.com/print/article/586941?fbclid=IwAR1a_7G0WjReytgbZWqJFhGm0nmSE4ZhilfnikJAp_2ZKtRzT7mEL3swJLY