Цаг үеийн мэдээ

Европын улс орнууд 80 хувь нь Astrazeneca вакцинаас татгалзаад байгаа билээ. Энэ цаг мөчид цусны өтгөрөл, бөөгнөрөл үүсгэж байгааг эрдэмтэд олж тогтоосон байхад АНУ уг вакциныг хөрш орнуудад өгөх гэж байгаа талаар мэдээлэл ирлээ. Тэд өөрсдөө "Moderna" төрлийн вакцин хийлгэж байгаа. Харин европт болж буй үйл явдлыг мэдсээр байж ямар учир шалтгааны улмаас хөршүүддээ "муу" вакцин өгөх гэж байгаа нь хачирхалтай ч "зовох цагт нөхрийн чанар танигдана" гэсэн үг үнэний ортой бололтой. Европын улс орнуудад "үнэгүйдээд" байгаа AstraZeneca төрлийн вакциныг Мексик, Канад гэсэн хоёр оронд Ж.Байдены засаг захиргаа өгөх гэж байна. Канад тэнэг улс биш ч Мексикийг бас "доромжилж" чадаж байгаа нэг үйлдэл болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/03/17/politics/us-astrazeneca-mexico-canada/index.html