Цаг үеийн мэдээ

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ олимпийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг, энэ удаагийн Унгарын Будапешт хотод зохиогдож буй 2021 оны жүдо бөхийн дэлхийн аваргын хэсгийн болон финалын барилдаануудыг дэнсэлж байгаа билээ. Тэгвэл Т.Энхцэцэг шүүгчийн хувьд дэлхийн аваргын 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Японы Аи Шишимэ, Испаний Ана Перез Бокс, өнөөдөр эрэгтэйчүүдийн -81кг жингийн Бельгийн Маттиас Кассе, Гүржийн Тато Григалашвили нарын барилдаануудыг дэнсэлж өөрийгөө ямархуу чансаатай шүүгч гэдгээ дэлхий дахинд харууллаа. Түүний хувьд сарын дараа нээгдэх олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдхүүнд багтсан билээ.