Цаг үеийн мэдээ

"Poland Open" тэмцээний өнөөдөр /2021.06.11/ барилдах 68 кг-ын жингийн сугалаа гарчээ. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг "А", гавьяат тамирчин О.Насанбурмаа "В" зоонд хуваарилагджээ. Токиогийн олимпод энэ жинд зодоглох 16 бөхийн тал нь Варшавт барилдахаар болжээ.

Дэлхийн аварга Украины Алла Черкасова, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрок, дэлхийн дэд аварга Канадын Даниэла Лаппаж, ДАШТ-ий хүрэл медальт Германы Анна Шелл, Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманзарова, Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудуду, Европын аварга ОХУ-ын Ханум Вельева, Пан Америкийн аварга Форрест Молинари гээд олон шилдгүүд тэдний жинд байна. Урьдчилсан барилдаан манай цагаар 17:00 цаг эхэлнэ.