Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо Ардын хувьсгалийн түүхт 100 жилийн ойг угтан дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин тахал газар авч, айдас түгшүүртэй байгаа энэ үед  ард олныхоо сэтгэл санааг өргөж эрч хүч, урам зориг, баяр баяслыг бага боловч  төрүүлэх зорилгоор нэг зуун сая төгрөгний шагналын сантай энэ цагийн идэр залуу шилдэг хүчтэнүүд оролцсон “ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааныг 2021 оны 06-р сарын 18-25-ны өдрүүдэд  зохион байгуулахаар Улсын Онцгой Комиссоос зохих заавар, зөвшөөрлийг авсан бөгөөд  телевизийн 4 сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр төлөвлөн  ажиллаж байна.  Барилдааны удирдамжийг “Хавсралт 1”-ээс үзэж танилцана уу. 

Жич: Тус барилдаан 2021 оны 06-р сарын 12-ны өдрийн Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан “Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэм"-ээр зохион байгуулагдах бөгөөд МҮБХ нь өөрийн гишүүд болох бөх, засуул, хөлийн цэцийнхээ нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байна. 

Хавсралт 1.

“ҮНДЭСНИЙ БӨХ – ҮНЭТ ӨВ” тойргийн барилдааны удирдамж 

1.Барилдааны бүртгэл: Цахимаар 2021.06.15-17-ны өдрийн 18:00 цаг хүртэл 

2.Барилдааны үргэлжлэх хугацаа: 2021.06.18-25-ны өдрүүдэд 

3.Зохион байгуулагдах газар: Тэрэлж дэх  “Ред рок” амралтын газар

4.Байрлах хугацаа: Цэц, засуул, бөхчүүд 8 өдрийн турш тусгаарлагдаж, барилдаанд оролцох, мөн бэлтгэл сургуулилтанд хамрагдана. 

5.Оролцогчийн тоо: 32  бөх. 

6.Оролцогч бөхчүүд: Аймаг бүрээс эрэмбэ өндөртэй нэг бөх оролцох боломжтой бөгөөд үлдсэн 11 бөхийг цолны эрэмбээр оролцуулна. 

7.Барилдах журам: Тойргоор барилдах ба өдөрт 1 бөх 4 барилдана.   

8.Барилдаан болох цаг: Өдөр бүрийн 16:00-19:00  цагт

9.Барилдааны шагналын сан: Нэг зуун сая төгрөг 

10.Барилдааны шагнал: Амжилтаар бөхийг 1,0-10,0 сая төгрөг

11. Оролцогчдод тавих шаардлага: Вакцины 2 тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх 

12. Оролцогчдын  нийт зардлыг  хариуцагч: Ивээн тэтгэгч байгууллага

13. Зохион байгуулагч: МҮБХ 

14. Ерөнхий ивээн тэтгэгч: “Happy Valley” Спорт, амралтын төв 

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО