Цаг үеийн мэдээ

Камбожийн Сомбо тосгоны тариаланчид үр тариандаа органик тариалангийн технологийг ашиглаж мөөгний хаягдлыг хүнсний ногоо болон бусад тариаланд химийн бодисгүй органик бордоо болгон ашиглаж эхэлжээ. Органик аж ахуй эрхлэгчдийн нэг ноён Шон Сорфалла өөрийн тариалангийн талбайд мөөгний хог хаягдлыг ашиглах нь хөрсийг бордоход нэмэр болно гэж мэдэгдсэн бөгөөд энэ аж ахуйг тус нутгийн хөдөө аж ахуйн оюутнуудад энэ чиглэлээр дадлагажих газар болгон ашиглаж байна. Хүнсний ногоонд нэмсэн химийн бодис эрүүл мэндэд ашиггүй байдаг тул энэ технологийг бүх иргэд дэмжинэ гэж найдаж байгаагаа хэллээ.

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг