Цаг үеийн мэдээ

Зорчих хөдөлгөөнтэй холбоотой Улаанбаатар болон бусад аймгаас Дархан болон Шарын гол сум руу ирж буй иргэдийг smartdarkhan.com сайтад бүртгүүлсний үндсэн дээр нэвтрэх зөвшөөрлийг олгож байна. Одоогоор бүртгүүлсэн 239 иргэнээс 112 иргэнд нэвтрэх зөвшөөрөл өгч, аялал зугаалга зэрэг онцын шаардлагагүй ирэхээр хүсэлт гаргасан 35 иргэнд татгалзсан хариу өгсөн байна. 

Дархан сумын Онцгой комиссоос зохион байгуулан дамжин өнгөрөх хяналтын 5 пост гарган ажиллаж байна.  Сүүлийн 24 цагт Хустайн давааны пост дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй баг үүрэг гүйцэтгэж  84 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 2 иргэнээс сул эерэг хариу гарсан. Тухайн иргэдийг тусгаарлалтад шилжүүлэн нарийвчилсан шинжилгээг авсан байна. 

Дархан руу нэвтрэх иргэдээс вакцины 2 тунд хамрагдан 14-өөс дээш хоносон ч түргэвчилсэн шинжилгээ авч байна. Өнөөдрийн Аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрээр түргэвчилсэн шинжилгээний төлбөрийн 50 хувийг төрөөс дааж иргэдээс 12.500 төгрөгөөр шинжилгээ авахаар боллоо.

Дархан-Уул аймгаас гарах иргэдийн зорчих хөдөлгөөн нээлттэй.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс