Цаг үеийн мэдээ

“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөрийн санаачилгаар “Өнөр бүл” төвийн хүүхдүүд “Жюү жицү”бие хамгаалах урлагийн клубтэй боллоо

“Thunder MNA” Жюү Жицүгийн клубийн нээлт “TOKYO 2020” олимпын нээлтийн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд ирээдүйд олон арван олимпын медальтай тамирчид энэ дэвжээнээс төрөн гарахыг “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр нээлтийн үеэр ерөөж байлаа.