Цаг үеийн мэдээ

ZeusClan "PUBG MOBILE WORLD INVITATIONAL 2021" тэмцээнд оролцож 4-р байрыг эзэлсэн бөгөөд шагналын мөнгөө Олон улсын эрүүл мэндийн байгууллагад хандивлах болжээ. Тэд энэ тухайгаа өөрсдийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэд: "4-р байр эзэлж шагналын мөнгө болох 155,000-$ (434сая төгрөг) Олон улсын эрүүл мэндийн байгууллага UNICEF-д хандивлах эрхтэй боллоо. Дэмждэг хүмүүсдээ баярлалаа" гэжээ.