Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газраас жил бүр яамдын харьяа агентлаг, байгууллагуудын нэг ажилтныг шалгаруулж, Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэхүү хүндтэй шагналыг тус яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний мэдээгүйжүүлгийн эмч, хошууч Л.Хосбаярмаа хүртсэн бөгөөд Салбарын сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.08.03/шагналыг нь гардуулж өглөө. 

Тэрээр ковид-19 цар тахлын энэ цаг үед хүнд өвчтөнүүдтэй тулж ажилласан Л.Хосбаярмаа эмч болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.