Цаг үеийн мэдээ

Хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилээс умард хил хүртэл 1100 км-ын холын гүйлт хийж байгаа. Дорноговь аймгийн Улаан уул сумын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөх үеэр хилийн 0129 дүгээр ангийн хамт олон, тус сумын засаг дарга, соёлын төвийн дарга, сургуулийн захирал, иргэдийн хурлын дарга нартайгаа ирж дэмжиж байгаагаа илэрхийлэн хилчин бүсгүйд амжилт хүсчээ. Хилчин бүсгүй маань 4 дэх өдөртөө 115 км замыг тулаад байгаа юм.