Цаг үеийн мэдээ

Беларусийн эрэгтэй шигшээ баг найман эрчүүдээ Норвегид сойх бөгөөд хөнгөн гурван жинд Тютрин, Бекренев, Скрябин гээд манайхны эчнээ танил якут бөхчүүд барилдах нь. Оросын аваргад түрүүлж үзээгүй ч нэлээдгүй олон медальтай Арыйаан Тютрин шинэ эх орныхоо төлөө анхны том тэмцээнд зодоглоно. Тэрбээр 57 кг-ын жинд медалийн тааварт яваа бөхчүүдийн нэг.

Беларусийн бүрэлдэхүүн:

57 кг: Арыйаан Тютрин

61 кг: Андрей Бекренев

65 кг: Ньургун Скрябин

74 кг: Азамат Нуриков

86 кг: Расул Тихаев

92 кг: Омаргажи Магомедов

97 кг: Александр Гуштын

125 кг: Денис Хроменков