Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд, олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга  Л.Оюун-Эрдэнэ "Токио 2020" зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, наадамд ажилласан шүүгчдэд шагнал урамшуулал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 

Монгол улсын засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 240, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 292 дугаар тогтоолын дагуу шагнал гардууллаа. 

Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээд хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг "Токио 2020" зуны 32 дугаар олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож  пауэрлифтингийн төрөлд паралимпын рекордыг шинэчлэн тогтоож АЛТАН медаль хүртсэн хувь нэмрийг үнэлж 3 өрөө орон сууц, 120 сая төгрөгөөр шагнаж батламж гардууллаа.