Цаг үеийн мэдээ

"Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн" өдөр 10 сарын 27-ны өдөр тохиож байна. Энэхүү өдрийн тэмдэглэн дараах үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдэд болно. 

Нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээх 

06:00   МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Цорж лам, гавж Б.Чойжилсүрэн сүсэгтэн олны айлтгалаар энгийн хүмүүст зориулж нэг өдрийн тэтгэн ариусгах сахил (Тэгчэн сожон) хүртээнэ.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

Хурал номын зан үйл 

08:00       Очир-Дарь их шүтээний дуганд Цогчэн, Дэмчогийн хурал хурна.

08:00       Гандан дуганд Бурхан багшийн чого буюу Түвийн чого хурна.

Номын айлдвар

11:00        "Эцэг эхийн ачийг эрхэмлэх, хүүхдээ хүмүүжүүлэх монголчуудын уламжлалт арга ухаан” сэдвээр үйл ажиллагааг нээж, Хичээнгүй зүтгэлт, Хамба номун хан, гавж Д.Чойжамц айлдвар айлдана.

 11:30   “Энэрэхүй сэтгэл” сэдвээр МБШДээд сургуулийн  багш, лхаарамба Д.Жавзандорж айлдвар айлдана. 

 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

18:30  "Эцэг эхийн ач" сэдвээр МБШДээд сургуулийн лхаарамба, Д.Жавзандорж Монголын сүсэгтний холбооны айлтгалаар айлдвар айлдана. 

 19:30         Сүсэгтэн олон маани хөгжөөнө.

 Шашны дээд сургуулийн Хурлын танхимд болно.