Цаг үеийн мэдээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилуулах ажил хийгдэж эхлэлээ. 

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүчилтөрөгчийн нөөцийг бүрдүүлэх нь эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжрах давуу талтай юм. Иймд Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” суурилуулах ажлын бэлтгэлийг хангах асуудлаар ЭЭХХЗГ-ын эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын дарга П.Буяндэлгэр болон Петрохими ХХК-ийн захирал Э.Ган-Эрдэнэ, Нью Терравокс ХХК-ийн ерөнхий захирал Г.Түмэн-Ерөөлт нар тус эмнэлгийн удирдлагатай уулзаж, үйлдвэр байгуулагдах бэлтгэл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

3 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно