Цаг үеийн мэдээ

Төв аймаг, Заамар сум. Төмстий багийн “Доргонот” гэдэг газар “Шижир-Алт"; ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан байна.

10.26-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О/53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, эрэлч нохойтойгоор, ар гэрийнхний хамт 2 бүлэг болон хуваагдаж 1 дүгээр бүлэг Хайлааст багийн Доргонот; гэдэг газраас Туулын гүүр гэдэг газар хүртэл 35 км-т завиар, 25 км-т явганаар, 2 дугаар бүлэг мөн багийн Тул харайдаг гэдэг газраас “Монполийн гүүр” гэдэг газар хүртэл  20 км завиар урсаж, голын эрэг дагуу 45 км эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:37 цагт түр зогсоож, 10.26-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.    

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар