Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ургамлын тос үйлдвэрлэгч борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөгдөх хуулийн төсөл боловсруулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгав. 

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох ургамлын тос дэлхийн зах зээл дээр өнгөрсөн оны мөн үеэс 60 хувийн үнийн өсөлттэй байна. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой барих чиглэлд дээрх хуулийн төслийг боловсруулах шаардлага байгаа юм.

Хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих юм.