Цаг үеийн мэдээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12 сарын 03-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08:05 цагт очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт У /10 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар