Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад нийт 1,848 иргэн хамрагджээ.

Тодруулбал,

I тунг 22,

II тунг 40,

III тунг 782,

IV тунг 1,004 иргэн хийлгэлээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.9 хувьд хүрсэн байна.

Зорилтот бүлгийн буюу 3,024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,451 (77.0 хувь), 16-17 насны 26,991 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.