Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 3088 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2016 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8882 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 41.854 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Халдвараар 1287 хүүхэд, 834 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2862

Хүндэвтэр-5092

Хүнд-875

Маш хүнд-53 хүн байна.