Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Сант сумын “Илдэн бэйлийн хүчтэн” бөхийн холбооны нээлтэд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд аймгийн хурц арслан  Т.Пүрэвсүрэн, М.Адъяахүү, О.Наранбаатар, Б.Баянмөнх нараар магнайлуулсан 192 бөх барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, “Нутаг Хүнс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Доржийн Ням-Очир түрүүлж, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Эргүүл хамгаалалтын газар, "Ховд Аймгийн ХТСан", "Эрдэнийн шим" ХХК, "Ховд" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнх үзүүрлэв. Их шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, "Алдар" СХ, "Их монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон шалгарлаа. 

Дунд шөвгийн зургаад аймгийн харцага Д.Пүрэвдорж, Б.Бадрал, цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ нар үлдэв. 

Маргааш 12:00 цагаас Наурызын баяр зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно. Тасалбараа https://www.ticket.mn/event/1161/ -ээр захиалан аваарай.