Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Арчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” цуглааныг өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө зохион байгуулсан. Тус цуглааны үеэр Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлэх үеэр жагсаалыг эсэргүүцэгчид гурил цацсан.

Тухайн асуудалд УИХ-ын дэд дарга, АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр : "Ямар ч үед ардчилал хүний эрхийн төлөө дуугарч ирсэн СОСОРБАРАМ гуай руу гурил цацаж байгаа нь гутамшигтай. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ юм. Энэ мэт үйлдлүүдээс харахад Ардчиллын анхдагч элемент болох иргэд үзэл бодлоо илэрхийлж жагсаж цуглах эрх, үг хэлэх эрх чөлөө ямар ч баталгаагүй болжээ.  Ардчилалгүй “АРДЧИЛСАН МОНГОЛ" ямар байдгийг бид бүгд биеэр туулж, нүдээр харсаар байна. БИД ЯМАР Ч НӨХЦӨЛД АРДЧИЛЛААС УХАРЧ БОЛОХГҮЙ" гэлээ.