Цаг үеийн мэдээ

Уулын авиралтын спортын мастер Бэх-Очирын Гантулга дэлхийн дээвэр Эверестийн оргилд (8848м) өнөө өглөө амжилттай гарчээ. 

Тэрбээр 2022 оны 5 сарын 14-ний өглөө орон нутгийн цагаар 05:00-06:00, Монгол Улсын цагаар өглөөний 07:00-08:00 цаг орчимд алтан соёмбот төрийн далбаагаа, төрж өссөн нутаг Өвөрхангай аймгийнхаа тугийн хамт Эверестийн оргилд мандуулжээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар