Цаг үеийн мэдээ

Монгол Улсын хүн амын дунд тэргүүлэх 5 өвчлөлийн 2-р байранд хоол боловсруулах замын эрхтэний өвчлөл орж байна. Хоол боловсруулах замын эрхтэний өвчлөл дотор ходоодны архаг үрэвсэл 12%-ийг эзэлж байна.  Ходоодны салст бүрхэвч гэмтэн, эсийн нөхөн төлжих үйл ажиллагаа алдагдан, шүүрэл ялгаруулдаг булчирхайн эсүүд хатангиршиж, ходоодны шүүрэл ялгаруулах болон хөдөлгөөний үйл ажиллагаа алдагддаг аажим явцтай эмгэгийг ходоодны архаг үрэвсэл гэнэ.

Уг нян нь хүний ходоодны салст бүрхэвчинд сонгомлоор байрлаж, ходоод, дээд гэдэсний үрэвсэл, шарх үүсгэх бөгөөд, цаашилбал 20-30 хувь нь ходоодны хорт хавдарт шилждэг байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 30 орчим хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувьд хеликобактери пилорийн халдвар бүртгэгджээ. Манай орны хувьд 80-85 хувийн тархалттай байна.

Ходоодны үрэвсэл нь дотроо хоёр төрөлд хуваагддаг. 

Ходоодны цочмог үрэвсэл нь:  Хоол хүнсний хэт хэрэглээ, халуун ногоо ихтэй хоол унд, муудсан хүнс хэрэглэх, янз бүрийн эм, бактерийн гаралтай хоолны хордлого болох үйл явц нь цочмог үрэвслийн үед илэрдэг.

Харин ходоодны архаг үрэвсэл нь: Ходоодны шарх, ходоодны хавдар өвчний урьдал өвчин юм. 

Үүнтэй холбоотой ходоодны шархтай хүмүүст хориглох хоол хүнс:

-Ходоод цочроох хоол хүнсийг хориглох.

-Ходоодны ачааллыг багасгасан сүү, жимс, будааны шүүс зэрэг хялбар шингэх хүнсийг хэрэглэх.

-Оройн хоолыг унтахаас өмнө дор хаяж 3 цагийн өмнө идэх.

-Архи, пиво хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. 

-Шингэн зүйл их уух

-Хоолыг сайн зажилж идэх

-Дасгал хөдөлгөөн зэрэг зүйлсийг өдөр тутамдаа сайтар хэрэгжүүлбэл ходоодны үрэвслээс бүрэн өөрийг хамгаалах боломжтой.