Цаг үеийн мэдээ

Жил бүрийн 4-5 саруудад ургамлын тоос, тоосжилт, тэр дундаа модлог ургамлын тоосжилт эхлэдэг. Модлог ургамалд харшилтай хүмүүсийн харшил ихэвчлэн тавдугаар сард ид  хөдөлдөг. Зарим жилүүдэд зургадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд үет ургамлын харшил үргэлжилдэг. Үүний дараа хөл газрын ургамлын харшил буюу Улаанбаатарчуудын дунд түгээмэл байдаг шарилжны харшил эхэлж есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг.

Ургамлын тоосны харшилтай хүний биед солбицох урвал явагдах боломжтой учраас харшил эхлэсэн үед зарим төрлийн жимс, ногоог шарилжтайгаа андуурч танин, урвал өгдөг учраас дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах нь зүйтэй.