Цаг үеийн мэдээ

Хавдар судлалын үндэсний төв 2022 оноос эхлэн “Хөгжмийн эмчилгээний хөтөлбөр”-ийг Дэлхийн хөгжим эмчилгээний өдөр буюу 3-р сарын 1-нээс эхлүүлэн 7 хоногт нэг удаа, Лхагва гараг бүр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2022 оны 6 -р сарын 8-ны өдрөөс лхагва гараг бүр эмнэлгийн орчинд эерэг тааламжтай уур амьсгал үүсгэх, өвчтөн, үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн хувьд тайвшруулах, эмчилгээний үр нөлөөг хөгжим, урлагаар дэмжих зорилгоор ажиллах эхэллээ. 

Таны сурталчилгаа