Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурал өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг баталсан.

Уг хуулийн төслийн танилцуулгад орон нутгийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай тусгасан юм.

Энэ нь анхан шатны нэгжийн даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн бүх нийтийн сонгуулиар болон төлөөлөгчдийн байгууллагаасаа сонгодог хувилбар юм. Олон улсын туршлагаас үзэхэд Герман, Унгар, Их Британи зэрэг улс орон анхан шатны нэгжийн дарга нь нийтийн албан хаагч болдог энэ сонгодог жишгийг хэрэгжүүлдэг байна.