Цаг үеийн мэдээ

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 23 тохиолдол батлагджээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 16 нь Улаанбаатар хотод, 7 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 928.362 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт  бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2118 байна. 

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд : 

Дархан-Уул аймагт 3, Өмнөговь аймагт 4 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 119 хүн эдгэрчээ.