Цаг үеийн мэдээ

Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус аймгийн нутаг дэвсгэрээс 2021 оны 08 дугаар сараас хойш 9 удаагийн үйлдлээр бусдын 10 тооны үхрийг хулгайлсан иргэн Г гэгчийг олж тогтоон дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Малчин иргэд та бүхэн малаа байнгын хариулагатай байлган мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.