Цаг үеийн мэдээ

FIBA 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн "Lipik Challenger" тэмцээн  долдугаар сарын 22-23-нд Хорватын Липик хотод боллоо. Манай улсаас "Улаанбаатар ММС Энержи" баг өрсөлдөж гуравдугаар байрт шалгарав.
Манай баг өчигдөр "D" хэсгийн тоглолтдоо Загребийг 20:16-гаар, Германы Дюссельдорфыг 21:15-аар хожиж, хэсгээсээ нэгээр гарсан. Тэгвэл өнөөдөр шөвгийн наймд Латвийн Ригаг 21:15-аар буулган авсан ч хагас шигшээд Сербийн "Лиман" багт 10:18-аар хожигдов. Хагас шигшээд хожигдсон хоёр багийн бүх тоглолтын оноо тоолоход "Улаанбаатар" баг маань Швейцарийн "Фрибург"-ээс илүү гарч гуравдугаар байрт орсон юм.