Цаг үеийн мэдээ

Увс аймгийн Наранбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх барилдснаас Увс аймгийн Ховд сумын харьяат "Сүлд" спорт хорооны бөх даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Наранбулаг сумын харьяат "Увс нуур" галын бөх аймгийн заан Баттөмөрийн Батбаян үзүүрлэв. 

Их шөвөгт Тэс сумын харьяат, улсын начин Очирбатын Түмэн, Давст сумын харьяат аймгийн арслан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ нар шалгарчээ.