Цаг үеийн мэдээ

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг саяхан байгуулагдаж, зургаан дасгалжуулагч, 27 тамирчин өнгөрсөн баасан гаригт албан ёсоор тангарагаа өргөсөн юм. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Х.Бадамсүрэн долдугаар сарын 24-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтгэл дээр шигшээ багийнхантай уулзаж санал бодлоо солилцов.

Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 10-18-нд Сербийн нийслэл Белград хотод болно. Монголын чөлөөт бөхийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтын баазад дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар маргааш галт тэргээр хөдөлнө.