Цаг үеийн мэдээ

Энэ жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Японд амьдардаг, "Женко" клубийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун Италийн нийслэл Ромд болж буй "U17" насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд хүрэл медалийн төлөө маргааш барилдахаар боллоо. 

Тэрбээр өнөөдөр 1/8 шигшээд Сербийн Милича Секуловичийг 10:0-ээр, шөвгийн наймд АНУ-ын Елена Ноэл Ивалдиг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Мария Ефремовад цэвэр ялагдснаар маргааш хүрэл медалийн төлөө барилдана.